m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрүүл мэнд
2 цагийн дараа
61
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр энэ сарын 30-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгдлээ. Эмнэлэгт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 8 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5150 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3212, 5-9 насны 1790 хүүхэд, 15-19 насны 1738 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.