Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшнээс “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшин рүү орлоо. Эмнэлэгт 2,813 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 62.7% (1,764) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгджээ. Эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7% (71) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс таван тохиолдлоор нэмэгджээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,155 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.6% (1,415) байна. Өмнөх өдрөөс 227 тохиолдлоор нэмэгджээ.