

УИХ-ын гишүүн Э.Болормаа Нийгмийн даатгалын сангийн орлого, заргала санхүүд хяналт тавиах хянан шалгах түр хороо байгуулахаар саналаа өгчээ. Тэрээр "Намрын отгон чуулганаар ирэх хавар хэлэлцэх тогтоолын төсөл санаачилж байгаа. Үүнийг 70 гишүүний гарын үсэгтэйгээр НД-ын сангийн орлого зарцуулалт, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоог хянан шалгах түр хороо байгуулахаар санаачлан УИХ-ын даргад өргөн барилаа. Тэтгэвэр тогтоолгох явцтай холбоотой, НДС-тай холбоотой санхүүгийн удирдлагатай холбоотой иргэдээс санал гомдол ирдэг. Нийгмийн даатгал гэдэг нийгмийн баталгаа шүү дээ. Хянан шалгах түр хороо гэдэг нийтийн ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд байгуулагддаг. 126 гишүүнтэй парламентын хувьд Оюутолгойг хянан шалгах нь анхны түр хороо байсан бол дараагийн түр хороог өргөн барьж байна" гэлээ.
