m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
4 цагийн дараа
302
Г.Уянгахишиг: ЗГ ажлаа хийхгүй бүтэн жил болсны дараа гэнэт оруулж ирсэн хуулийг парламент шууд алх цохиж болохгүй

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Хаахын өмнө ЗГ-аас Татварын багц хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх санал гаргасныг гишүүд эсэргүүцсэнээр энгийн горимоор хэлэлцэхээр болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээс тодрууллаа. Тэрээр "Татварын багц хуулийн төслийг өргөн барихыг жилийн өмнөөс бид шаардсан. Гэтэл өчигдөр өргөн бариад, өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцлээ. Гэтэл яаралтай горимоор хэлэлцэх нь Дэгийн тухай хуулийн 33-р зүйлд байдаг. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нөхцөлд яаралтай дэгээр хэлэлцдэг. Ингэснээр завсарлага авахгүйгээр буюу хэлэлцүүлэг хоорондын тав хоногийн хугацаа авалгүйгээр шийдвэрлэдэг. Гэтэл өнөөдрийн багц хуулийг оруулж ирэхдээ яаралтай горимоор оруулж ирсэн хэрнээ парламент завсарласан үед хэлэлцүүлэг хийнэ гэж байгаа юм. ЗГ ажлаа хийхгүй бүтэн жил болсны дараа гэнэт хууль оруулж ирэхээр парламент шууд алх цохиж болохгүй. Үнэхээр яаралтай байгаад ААН-үүдээ бодсон бол хэрэгжих хугацааг наашлуулахгүй яасан юм. 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжих хуулийн яарах шалтгааныг олж харахгүй байна" гэлээ.