m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
4 цагийн дараа
194
Л.Мөнхбаясгалан: Алдаа оноо ихтэй, хамгийн их улс төржсөн чуулган байлаа

Намрын чуулган хаалтаа хийлээ. Чуулганаар хэлэлцсэн асуудал ард иргэдийн амьдрал, ААН-д хэр үр нөлөөтэй болсныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа. 

Тэрээр: Намрын чуулган алдаа оноо ихтэй, улс төрийн хувьд халсан чуулган байлаа. Байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойш хамгийн их улс төржилттэй , нэг өдөр УИХ-ын дарга, ЗГ-аа огцруулсан чуулган боллоо. УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт авсан чуулган боллоо. Ард иргэдэд шууд нөлөөлөхүйц шийдвэрийн тухайд эмч, багш нарын цалин нэмэгдлээ. Малын индексжүүлсэн татварын босгыг буулгалаа. Энэ нь хүмүүст хүрсэн болов уу. 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш хүний эрхийг анх удаа ҮХЦ тайлбарлаж, ЭХ-ийн 13.14 -г хэрэглэхгүй гэх дунд суудлын шийдвэрийг УИХ хүлээж авлаа. 

Усны салбарт 9.8 тэрбум төгрөг тавьсан нь анх удаагаа боллоо. 2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөгөө баталж, Зүрх судасны үндэсний төв байгуулах шийд гаргаж мөнгийг нь баталж өглөө. Мөн Хавдар судлалын үндэсний төв байгуулахад 40 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт суулгалаа" гэлээ.