m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.01.05 14:45
1249
Энгийн иргэний хүүхэд болохоор БЗС-аас хасагдсан юм болов уу

Боловсролын зээлийн сангийн талаар эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

"Эцэг эхчүүд БЗС-ийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаач, Энгийн иргэдийн хүүхэд энэ зээлэнд орох боломжгүй юм бол бидний цаг хугацааг битгий дэмий үрээч гэж хүсч байна. Бид ямар үр дүн хүлээсэн бэ гэхээр шударга байгаасай гэж хүсч, төрөөс үйлчилгээ авах гэж л материалаа өгсөн. 

Гэтэл 2025 оны сонгон шалгаруулалт БЗС-ийн дарга Б.Сийлэгмаагийн өөрөө гардан хийсэн шинэчилсэн журмаар зохион байгуулагдсан. Сонгон шалгаруулалт цахимаар гэдэг онцлогтой ч материалаа л цахимаар өгснөөс бусад нь хүний гараар хийгдсэн. Анх удаа цахимаар зохион байгуулснаас алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаа оноогоо засаад явах ёстой шүү дээ. 

Баталсан гэх төлөвтэй хүүхдээ журмын шаардлага хангахгүй гээд буцаасан, тэнцсэн гэх хүүхдүүддээ хүртэл алдаа гарсан байна гээд буцаасан. 2025.7.7-нд олон нийтэд зарласнаас нь хойш бид яамнаас олигтой хариу аваагүй.  Иймээс бид ЗГХХГ, ХЭҮК гэхчилэн холбогдох газар гомдол, хүсэлтээ өгөхөд Б.Сийлэгмаа алдаатай ажилласан гэх дүгнэлт гарсан. Гэвч алдаатай ажлын хариуд энгийн иргэд бидний хүүхдүүд хохирч байна. Манай хүүхдийн сургууль 2026.2 сард эхлэх байсан. Гэтэл бид олон шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн процесс удаан байна. Б.Сийлэгмаа даргын хувьд шударга зохион байгуулсан бол манай хүүхэд 100 хувь тэнцэх байсан. Журмын шаардлагааа 100 хувь хангах хүүхдийн материал өгсөн. Ийм байхад хассан. Шалтгаан нь юу вэ гэхээр энгийн иргэний хүүхэд болохоор хасагдсан юм болов уу гэсэн хардлагатай л үлдлээ. Одоогийн байдлаар 18 хүүхдийн эцэг эх захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Мэдээж материалаа өгсөн бүх хүүхэд тэнцэхгүй. Тэнцэх нь тэнцэж, тэнцэхгүй нь тэнцэхгүй гэдгийг бид ойлгож байгаа. Гол нь сонгон шалгаруулалт шударга бус боллоо" гэлээ.