2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байна. Үүнээс
- АИ-92 автобензин - 215 вагон буюу 12900 тонн,
- АИ-95 автобензин - 4 вагон буюу 240 тонн,
- Дизель түлш - 532 вагон буюу 31920 тонн,
- ТС-1 онгоцны түлш - 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байна.
Сүхбаатар өртөөнд 15 вагон, Сайншанд өртөөнд 38 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 70 вагон Аи-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна.
Шинэ он гарснаас хойш эхний таван өдрийн байдлаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш тус тус орж ирээд байна.
Тодруулбал, Сүхбаатар боомтоор 181 вагон буюу 11013 тонн Аи-92 автобензин, 312 вагон буюу 19312 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоор 75 вагон буюу 4500 тонн Аи-92 автобензин тус тус орж иржээ.