m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.01.05 16:09
365
Дундговь: "Тэмээчдийн баяр"-аар өвлийн аялал жуулчлалыг татах зорилготой

Ерөнхийлөгчийн ивээл дор "Тэмээчдийн баяр" Дундговь аймагт нэгдүгээр сарын 24,25-нд болно. Энэ талаар Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа. Тэрээр "Тэмээчдийн улсын V зөвлөгөөн Дундговь аймагт зохион байгуулагдах гэж байна. Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог. Тэмээний өв соёл, өвлийн жуулчлал татах зорилготой. Гурван насны тэмээний уралдана, тэмээн поло, ингэний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн, тэмээний ноосон бүтээгдэхүүн гэхчилэн том арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагдах учраас 10 орчим тэмээтэй аймаг оролцохоос одоогийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Увс, Ховдоос тэмээчид ирж оролцохоо мэдэгдсэн" гэлээ.