

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой өвлийн аялал жуулчлалыг эцэг эхчүүд ихэд сонирхох болсон. Үүний хажуугаар аяллын залилан мөн газар авсан талаар НЦГ-аас тодрууллаа. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлт "2025 оны эцсийн дүн мэдээ хараахан гараагүй байна. Иргэд найдвартай бус компанийн зар сурталчилгаанд итгэдэг, зар нь хэзээ тавигдсан зар гэдгийг нягтлах шаардлагатай. Хуурамч зар нь цахим орчноос устгагдаагүй, хуучин зар руу иргэд холбогдоод залилагчдийн өгөөш болох тохиолдол байна. Иймээс иргэддээ анхааруулахад тухайн зар хэзээнийх вэ, компани нь үйл ажиллагаа хэвийн үйл ажиллагаа явуулдаг уу үгүй юу гэдгийг нь нягтлах шаардлагатай.
Үүний хажуугаар хүйтний улиралд сүүлийн жилүүдэд халуун орныг зорих, хөдөө агаарт гарахаар явах нь ихэссэн. Энэ үедээ бид гадаад явлаа, хөдөө явлаа гэхчилэн хувийн чанартай мэдээллээ хэт ил тод тавих болсон. Энэ нь эргээд эд хөрөнгөнд нь эрсдэл учрах, гэмт хэргийн хохирогч болох эрсдлийг нэмж байна.
Иймээс хувийн мэдээллээ цензуртай оруулахыг анхааруулж байна. Удаан хугацаагаар гэрээ орхиж явахдаа хамаатан, хөршдөө гэр орноо захиж үлдээхийг зөвлөж байна. Энэ гэмт хэргийн холбогдогч нарт ЭХ-ийн 17.3 буюу Залилах гэмт хэргийн шийтгэлийг ногдуулдаг" гэлээ.
