

Орон сууц шинээр анх удаа худалдан авсан, эсвэл барьсан, сургалтын төлбөрөө төлсөн бол татварын байгууллагад ирэх сарын 15-ны дотор материал бүрдүүлэх ёстой. Энэ талаар МТА-ны мэргэжилтэн Б.Уянгаас тодрууллаа. Тэрээр "Жил бүрийн 1.1-2.15-ны дотор иргэд тайлангаа ирүүлснээр хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж, төлбөрийн буцаан олголт авдаг. Иргэдийн хамгийн сайн мэддэг нь орон сууц болон сургалтын төлбөрийн буцаан олголт. Татвар ногдсон орлогоороо эсвэл зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан эсвэл барьсан тохиолдолд зургаа хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авдаг. Үүний тулд зургаан төрлийн материал бүрдүүлдгийн дөрөв нь цахим төлбөрийн баримт, хур системээс татагддаг. Тухайлбал, иргэний үнэмлэхийн лавлагаа, НДШ татвар төлөлт, Ү дугаар хийвэл тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчигээ гарч ирдэг. Иргэд өөрөө захиалгын гэрээ болон орлого нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Сургалтын төлбөрийн хувьд төрсөн, үрчилж авсан хүүхэд анх удаа бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших үед эсвэл ажил хөдөлмөр хийж, сургалтын төлбөрөө төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг. Үүний тулд таван төрлийн материал бүрдүүлдэг. Монгол Улсад сурч байгаа бол хур системээс гарч ирнэ. Гадаадад сурдаг бол төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт шаардлагатай.
2025 онд орон сууцны буцаан олголт 35 мянган иргэн 80 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан.
