

Энэ сарын 1-нээс эхлэн AI -р замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэн, торгууль ногдуулж эхэлсэн талаар ЗХУТ-ийн мэргэжилтэн Л.Баярцэцэгээс тодрууллаа. Тэрээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчлийг автоматчилсан системээр илрүүлэхээр болсон. Он гарснаас хойш нэгдүгээр сарын 1-6 хүртэл 6333 торгуулийг иргэдэд ногдуулсан байна. Автоматжуулсан систем арван төрлийн зөрчлийг автоматаар шууд бүртгэж авна. Үүний дараа анхааруулах смс тухайн жолоочид очно. "Та ийм газар ЗХ-ний дүрэм зөрчсөн байгаа тул холбогдох алба хаагч шалгаж байна" гэх анхааруулах смс очно.
Энэ нь шууд торгууль ногдуулж байгаа хэлбэр биш эрх бүхий албан хаагч шалгаад, дүрэм зөрчөөгүй байна гэж үзвэл торгууль ногдуулахгүй, зөрчсөн гэж үзвэл торгууль ногдуулах юм. Автоматжуулсан системээр бүртгэгдэж байгаа зөрчил бүр торгууль болохгүй.
2025.2.5-наас автоматжуулсан системийг нутагшуулахаар жолооч нарт сануулах смс илгээснээр үр дүн гарсан. Ингэснээр жолооч нар дүрмээ мөрдөж, соёлжиж эхэлсэн. Өмнө нь туршилтын ажил явагдаагүй байхад эгнээ байраа буруу эзлэх, зогс шугамын дагуу зогсохгүй байх, явган зорчигчид саад болох гэхчилэн дүрэм зөрчих нь багассан" гэлээ.
