Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.01.06 15:17
655
Т.Даваадалай: Соёлын төв өргөөг буулгах талаар огт яриагүй

Соёлын төв өргөөг буулгаж суурин дээр нь 50 давхар барилга барих талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар НЗД-ын орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа.

Тэрбээр “СТӨ-нд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан шат нь эвдэрдэг, дээврээс нь ус гоождог зэрэг ашиглалтын асуудлуудад тэдгээр байгууллага гомдол олон гаргадаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга Соёлын төв өргөөг хүчитгэх үү, яаж сайжруулах вэ гэдэг чиглэл өгсөн. Түүнээс биш Соёлын төв өргөөг буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй. Соёлын төв өргөөг буулгалаа гэхэд тухайн байршлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан өндөршил зэргийг тооцож, барилга барина. Хот аливаа нэг барилгыг буулгана гээд буулгадаг юм биш ээ. Эхлээд судалж, дараа нь үнэлгээ хийлгэж, Барилга хөгжлийн төв гээд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, үнэлгээ гаргаж хийнэ. Соёлын төв өргөөг буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд огт суугаагүй. Дахин хэлье, бид зөвхөн судалж, мэргэжлийн байгууллагад хандана” гэв.