m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.01.07 13:58
1143
Би 36 сарын хугацаанд 135 мянган төгрөгөөр л амьдрах болчихоод байна

Тэтгэврийн зээлтэй холбоотой ахмадын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд "Ахмадуудg; цагаан сараар, намар гээд хоёр удаа  зээлийн хэрэгцээ үүсдэг. Гэтэл өр орлогын харьцаа гээд амьдралгүй зүйл гаргаад, хүү нь маш өндөр түрүүлээд авдаг. Мөн заавал батлан даагч шаардаж нотариатаар батлуулж, хүүхдүүдийн нэг өдрийн ажлыг алдуулж байна.  Би өнгөрсөн жил 24 сарын зээл авахад 2 сая төгрөг хүүнд нь түрүүлээд өгсөн бол он гарснаас хойш зээл нэмж авахад дөрвөн сая төгрөг хүүнд суутгаж авсан. Би 36 сарын хугацаанд 135 мянган төгрөгөөр л амьдрах болчихоод байна.  Өнөөдөр монголд өргүй хэн байгаа юм бэ. Хугацаа нь уртассан ч батлан даагч гээд шаардлага өндөр болсон" гэлээ.