

ХААН Банк 35 жилийн ойгоо угтаж нийт харилцагчдадаа зориулан хамгийн том урамшууллын сантай “Танд талархъя” аяныг 2025 оны 4-р сарын 25-наас 12-р сарын 31-нийг дуустал зарласан билээ.
Энэхүү урамшуулалт аяны хамгийн сүүлийн буюу 3 дахь тохирлыг 2026 оны 1-р сарын 8-ны өдөр ХААН Банкны сошиал хуудсаар шууд дамжуулж супер урамшуулал 1 өрөө байр, Geely Coolray автомашин, аяллын эрх, 300,000₮ хадгаламжийн эрх зэргээр 67 харилцагчийг урамшууллаа.

Урамшууллын эзэд нь дараах болзлыг хангасан нийт харилцагчид дундаас тодорсон юм. Үүнд,

Өмнө нь “Танд талархъя” аяны хамгийн эхний тохирлыг 2025 оны 7-р сарын 8-ны өдөр, удаах тохирол 2025 оны 10-р сарын 8-ны өдөр тус тус ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж байсан билээ.
Ийнхүү 3 удаагийн тохирлоор урамшууллын эзэд болсон эрхэм харилцагчдадаа халуун баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!





Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
