

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-"Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цэргийн дүйцүүлэх алба/
-“Төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө/
-“Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч/
-Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2024 оны 180 дугаар тогтоол “Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт”/
-Бусад асуудал
Танилцуулах асуудал
-Бор тээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар
-Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар* -Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь аймагт ажилласан талаар
-Төрийн цахим үйлчилгээний стандарт, журмыг боловсронгуй болгох талаар
-Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар
-Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар
-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.
