

Дарханаас ХХАХҮЯ нүүж ирж байна гэх бичлэг сошиал орчинд тарсантай холбоотой ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа. Тэрээр "ЖДҮГ ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг. ЖДҮ эрхлэгчдийн 1-2 хувь нь Дарханд, Улаанбаатар хотод 72 хувь, бусад аймгуудад 20 орчим хувь нь байдаг. Төр иргэд, ААН-дээ ойртож ажиллах ёстой гэж ярьдаг. Иймээс Улаанбаатар хотод бид ажиллахаас өөр аргагүй байна. Хэдийгээр УИХ, ЗГ-ын тогтоол гарсныг бид биелүүлж, нүүнэ гэж төлөвлөсөн ч манай агентлагийн тал нь Дарханд, тал нь Улаанбаатарт ажиллаж байна.
ЖДҮГ бүгд нүүнэ гээд сандал ширээгээ аваад Дарханд очсон байснаас Улаанбаатарт ажиллаж байгаа хүмүүс бусдын сандал ширээн дээр ажиллаж байсан. Иймээс Улаанбаатарт үлдсэн ажилчдынхаа сандал, ширээг авчрах процесс л болсон. Түүнээс биш яам огт нүүгээгүй.
Замын зардлыг ажиллагсад өөрсдөө гаргасан. Дархан нүүхтэй холбоотой 10 орчим хүний орон байрыг шийдсэн. Тэр хүмүүс бүгд Дарханд ажиллаж байгаа. Цаашид ч Дарханд ажиллахаар байгаа.
ЖДҮ-г хөгжүүлэх сан 1400 орчим зээлдэгчтэй. Оны эцэст гэрээ дүгнэсэн акт хийгээд тооцоо нийлэх болоход 1400 орчим хүнийг Дарханд оч гэж хэлж чаддаггүй, бөөн зардал чирэгдэл болдог, үүнтэй холбоотой маш их гомдол санал ч ирдэг. Үлдэгдэл тэд байна, зөвшөөрч байна зөвшөөрөхгүй байна гээд тамгаа дардаг. Улсын хэмжээнд 108 мянган идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ААН байгаагийн 82 мянга нь ЖДҮ эрхлэгч, Улаанбаатарт байдаг" гэлээ.
