Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
124
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүд уулзаж байна

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөнгөн үйлдвэрийн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, дуу хоолойг нь сонсож байна.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Дэд сайд Б.Нямжав болон яам, харъяа байгууллагын холбогдох албан тушаалтнууд, 20 орчим холбоодын төлөөллүүд оролцож байна.

Уулзалтаар салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мэргэжлийн холбоодын зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулан, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо.

Уулзалтад оролцож буй мэргэжлийн холбоод:

  • Хүнсний хувьсгал НҮТББ
  • Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо;
  • Монголын сүүний нэгдсэн холбоо НҮТББ;
  • Исгэлтийн үйлдвэрлэлийн төв холбоо НҮТББ;
  • Гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо ТББ;
  • Монголын логистикийн холбоо;
  • Монголын Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо;
  • Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо;
  • Монголын ресторан зоогийн газрын холбоо ТББ.
    Жижиг, дунд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод:
  • Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбоо;
  • Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо;
  • Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо;
  • ”Бизнес өсөлт ТББ;
  • Хөгжлийн шийдэл ТББ;
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим;
  • Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо.