Шинээр “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах материалыг нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хороодын байранд хүлээн авч эхэлжээ. Одон авах шалгуурт хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 1-ээс өмнө нэг нас хүрсэн байх ёстой заажээ.
Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах хилийн чанадад оршин сууж буй эхчүүдийн материалыг мөн өдрийг дуустал БТГ/ЭСЯ хүлээн авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;
2. Анкет /доорх холбоосноос татан авч, бөглөх/;
3. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар; /хүүхэд насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;/
-Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
-Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Материалаа бүрдүүлэхдээ холбогдох утас, цахим хаяг, өргөдөл гаргацтай байх, баримт бичгийн хуулбарын чанар сайн байхад анхаарна уу.