Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
151
О.Цогтгэрэл: Дотоод шинэчлэлийн ажлаа дуусгаад, Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллана

Ардчилсан намын дүрмийг дээд шүүх бүртгэсэнтэй холбоотой мэдээлэл хийлээ. 

О.Цогтгэрэл АН-ын дарга: Энэ сарын 09-ны өдөр АН-ын дүрмийг Дээд шүүхэд бүртгэгдсэн. Намын дүрэм дээд шүүхэд бүртгэгдсэнтэй холбоотой дотооддоо хийх маш олон ажлууд бидэнд бий. Үүнтэй холбоотойгоор АН-ын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж зохион байгуулалтын асуудал, дүрмийн бүртгэл хэрэгжүүлэх зэргийг ярилцаж, шийдвэр гаргасан.  Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгэгдэж байгаа.

Энэ хүрээнд намуудын ихэнх нь бүртгэлээ хийлгээд, шинэчлэлийн ажил нь дуусаж байж магадгүй. Харин АН Улсын дээд шүүхэд бүртгүүлж буйг асар том шинэчлэлтийн боломж гэж үзэж байгаа.

Ингэснээр АН-ын дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна. Бүртгэгдсэнээр ажил дуусаж байгаа биш шинэчлэлийн ажил эхэлж байгаа. АН анхан шатнаасаа бүрэн дүүрэн өөрчлөлт хийхээр болж байгаа. Аймаг, сум, дүүрэг, баг хорооноос нийслэл, үндэсний бодлогын хороо, улс төрийн зөвлөлийн түвшинд 100 хувь өөрчлөлт, дотоод шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байгаа.

Цагалбарыг тодорхой яривал 2-р сарын 1-ээс 3 сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг дахин явуулна. 3-р сарын 10-аас 4-р сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа хийнэ. Харин 4-р сарын 7,8-ны өдрүүдэд АН-ын их хурлыг дахин хуралдуулж бүтцийг батламжлах ажлыг хийж, их хурлаас гарч ирсэн үндэсний бодлогын хороо албажуулж ерөнхий нарийн бичгийн даргаа томилох, улс төрийн зөвлөлөө томилох, бодлогын зөвлөлүүдэд хуваагдах ажлыг хийнэ.

5-р сарын 1 гэхэд дотоод шинэчлэлийн ажлууд хийгдэж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил зэрэгт төвлөрч ажиллана. 

Шууд дамжуулалт: