

Нийслэлийн иргэд автобусаар зорчиж, алхаж, скүүтер дугуй унахдаа ногоон оноо цуглуулж, түүгээрээ тогны мөнгө, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авах зэрэг ажлуудын талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрээр, Хүн багадаа өдөрт 10 мянган алхалт хийж байх ёстой. Эрүүл Улаанбаатар хотын иргэнтэй байхын тулд бид алхалт, гүйлт дээр нь оноо цуглуулах системийг бий болгож байгаа. Иргэд оноогоо нийслэлээс үзүүлж буй үйлчилгээнд зарцуулах боломжтой. Тиймээс иргэд үүнд хамрагдаж болно. Мөн хамрагдахгүй байж ч болох юм. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт.
Харин ногоон онооны хувьд хөгжүүлэлтийн явц дээрээ байгаа. Яг одоогийн байдлаар ногоон онооны журам ч батлагдаагүй байгаа. Журам боловсруулагдах шатандаа явж байна. Боловсруулсны дараа НИТХ-д танилцуулна. НИТХ батлах юм бол үргэлжлээд ажилд болоод явна.
Нийслэлийн зарим удирдлагууд болоогүй байгаа ажлыг шууд иргэдэд түүхийгээр нь танилцуулаад, иргэдийн дургүйцлийг хүргэж байна.
2026 онд 86 км авто замын засварын ажлыг хийнэ. Мөн явган хүний зам болон засварын ажлыг хийнэ. Бараг 4 мянган км ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Тиймээс эдгээр ажлыг дуустал хүлээгээд суух биш ажлуудаа хамтад нь зэрэг явуулах нь зүйтэй гэх байр суурийг бариад явж байгаа. Ногоон онооны хувьд иргэдийн өөрсдийнх нь оролцоо дээр үнэлэгдээд явна.
Үүнд иргэд идэвхтэй оролцож оноо цуглуулаад хогны мөнгө, СӨХ-ын төлбөр зэргээ нийслэлээр төлүүлэх боломжтой. Ингэснээр иргэдийн түрийвчнээс гарч байгаа мөнгөнд ч хэмнэлттэй.
Хог, цахилгааны төлбөрөө төлдөггүй хариуцлагагүй иргэд байдаг. Тиймээс иргэд ногоон онооны системд идэвхтэй оролцоод төлбөрүүдээ төлөх боломжийг хангаж өгч байгаа юм.
Шууд дамжуулалт:
