Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
5 цагийн дараа
120
М.Идэрбат: Аймгийн удирдлагуудад зам тавих асуудлыг шийдэх эрх мэдэл ч байдаггүй

Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Сүхбаатар аймгийн хувьд өнтэй сайхан өвөл болж байна. Гэхдээ том дулааны цахилгаан станцын ажил зогсчихсон, гацсан байдалтай байгаа. Төсөл гүйцэтгэж байсан компани дампуурсан учир дулааны станцын ажил бүрэн зогссон. ЗГ-аас шинэ тендер зарлана гэсэн тул бид хүлээж байгаа. Үүнээс үүдэн манай аймаг шинээр 2-3 уурын зуухыг шинээр тоноглож, одоогийн байдлаар 5 уурын зуух ажиллаж байна. Гэвч аймгийн урд хэсэг аваарын байдалтай энэ өвлийг давж байна.

Тийм учраас зогссон дулааны станцыг хүлээхгүйгээр хувийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймагт 70 мв-ын дулааны цахилгаан станц барихаар газрын асуудлыг нь шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд хувийн хэвшилтэй гэрээгээ хийсэн. 

Баригдаж байгаад зогссон дулааны станцын барилгын ажил 50 гаруй хувьтай байгаа. Мөн аймаг орон нутгийн удирдлагуудыг ажил хийлгэхгүй байлгах гээд байгаа мэт хүндрэлтэй хууль эрх зүйн орчинтой байна. Аймгийн удирдлагууд газрынхаа асуудлыг бие заан шийдвэрлэх боломжгүй байдаг. Бүх эдийн засгийн суурь бол газар байдаг. Газрын асуудлаа шийдвэрлэж байж ажил цаашаа явдаг. Өөрсдөө шийдвэрлэх боломжгүй ЗГ-аар дамжуулж явж байгаа нөхцөлд бид наад тал нь хагас жил цаашлаад жилийн хугацаа алдаж байна.

Ганцхан төсөл хэрэгжүүлэхийн тулд хугацаа маш их алдаж байна. 

Мөн Сүхбаатар аймагт замын томоохон бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Жишээлбэл, Бичигт боомтын замын асуудал байна. Элс хайрганы асуудал шийдэхэд маш их хүндрэл учирдаг. Аймаг орон нутаг өөрсдөө шууд шийдвэрлэх боломж байдаггүй. 

Шууд дамжуулалт: