

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.
Тэрээр, Өнөөдөр Ерөнхий сайд болон гишүүд аймаг, нийслэлийн засаг дарга, иргэдийн хурлын дарга нартай уулзаж 2026 оны ажлуудыг ярилцаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулдаг. Ерөнхий сайдын зүгээс аймаг орон нутгийн эрх мэдэл, бие даасан байдлыг нь нэмэгдүүлэх, төсвийн давсан орлогоороо аймаг орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэх асуудлыг ярьж байна. Харин аймгийн засаг дарга нарын зүгээс нэгдсэн асуудлуудыг ярилаа. Суманд олгох газрын асуудлыг хүртэл ЗГ-аар хэлэлцдэг. Суманд айлд хашааны газар олгохын тулд ЗГ-аас зөвшөөрөл авдаг. Эдгээр асуудлууд хүндрэлтэй байгаа талаар ярилцлаа.
Мөн халаалт дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй 10 гаруй жил болж байгаатай холбоотой орон нутагт байгаа халаалтын компаниудын ажил доголдох эрсдэл үүссэн.
Цаашид халаалтаа гаргаж чадах уу гэдэгт эрсдэл үүсэн тул үүнийг шийдэж өгөх асуудлыг хөндлөө.
10 аймагт БНСУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны барихаар гэрээ байгуулсан. Гэтэл энэ ажлууд нь явахгүй байгаа. 2024 оноос хойш ерөөсөө хөдлөөгүй.
2024 онд барилгын ажил нь 40 хувьтай байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Ийм ажил явагдах гэж байгаа болохоор аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн халаалтын зуухаа шинэчилдэггүй. Баригдчих юм бол үр ашиггүй зардал болно. Үүнийг хүлээгээд аймгууд халаалтаа шийдэж чадахгүй хүнд байдалд орчихсон байгаа. Манай аймгийн хувьд энэ жил өөрсдийн хүчээр халаалтын зуухнуудаа шинэчилсэн. Мөн хог шатаагаад дулаан боловсруулдаг зуух барьж байгаа. Ингэж асуудлаа шийдэхгүй бол гацсан станцыг хүлээх юм бол цаашид нөхцөл байдал маш их хүндрэхээр байгаа.
Шууд дамжуулалт:
