Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
6 цагийн дараа
139
Б.Зоригтбаяр: Улсын төсвөөр сургууль барихдаа төсвийг нь хуваадаг тул барилга гацсаар байна

Орхон аймгийн засаг дарга Б.Зоригтбаяраас тодрууллаа.

Тэрээр, Манай аймагт 8-11 жил болсон найман барилгын асуудал байгаа. Улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа хоёр сургууль, нэг соёлын төв, 1 цэцэрлэг, нэг хүүхэд хамгааллын байр гацсан. Барьж буй гүйцэтгэгч компаниуд хариуцлагагүй байна. Мөн магадлан гурван жилийг хүлээж төсөв, инфляц, ажиллах хүчний зардал нэмэгдсэнтэй холбоотой улсын төсөвт төсөв нэмэгдүүлэхтэй холбоотой удаашрал үүссэн.  Энэ жил орон нутаг улсын төсөвтэй хамтарч төсөв гаргаж нэг цэцэрлэг, нэг хүүхэд хамгааллын байрыг барьж дуусгахаар төлөвлөсөн. Гэхдээ цаашид ЗГ ч гэсэн анхаарах ёстой.

Улсын төсвөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд дуусгах дээр анхаарахгүй бол энэ мэт царцсан барилга орон нутагт бүрд байна. 

Орхон аймгийн нийт хүн амын 98.5 хувь нь нэг газар төвлөрсөн. Сургуулийн хүүхдийн тоо гурав дахин ихэссэн. 48-54 хүүхэд нэг ангид суралцаж байна. Тэгш боловсролыг хүртээх боломж хангагдахгүй байгаа.

Улсын төсвөөр нэг сургууль барихдаа төсвийг нь дөрвөн жилд хуваачихдаг. Хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх компаниуд байгаа учир төсвийг нь бүтнээр нь тавьж өгөх саналыг өнгөрсөн жил тавьсан. Манай аймгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Нэг сургуульд 1,100 хүүхэд сурах байтал 3 мянга гаруй хүүхэд суралцаж байна. 

Шууд дамжуулалт: