

Өнөөдөр Ерөнхий сайд болон гишүүд аймаг, нийслэлийн засаг дарга, иргэдийн хурлын дарга нартай уулзаж 2026 оны ажлуудыг ярилцаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулжбайна.
Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл: Дорнод аймаг өнгөрсөн онд суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дорнод аймгийн нийт хүн амын 47 хувь нь аймгийн төвдөө амьдардаг. Үүнтэй холбоотой дэд бүтцийн хүндрэлтэй асуудлууд байсан. Доторх замын сүлжээ, инженерийн шугам сүлжээ, Улаанбаатар аймаг хоорондын замын асуудал байсан. Харин эдгээр асуудлуудыг бүрэн шийдвэрлэсэн.
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед Дорнод аймгийн эдийн засгийн бүх үзүүлэлт өссөн. Дорнод аймгийн төсөв давж биелсэн. 2025 оныг эдийн засгийн хувьд хүндрэл багатай давлаа.
Гэхдээ 2026 онд шийдвэрлэх олон асуудал бидэнд байгаа. Аймаг орон нутгийн дарга нарт нэг тулгамдаж буй асуудал байдаг. Энэ нь эрх мэдлийн төвлөрөл юм. Засаг даргын хүрээний найман агентлагийг л өөрөө мэдэж томилдог. Бусдыг нь ЗГ-аас томилдог. Хөдөө орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг Улаанбаатар хотод байгаа яам болон сайд төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс орон нутгийн засаг дарга нарын тодорхой эрх мэдлээр хангаж өгөх зайлшгүй шаардлагатай байна.
Хөрөнгө оруулалтыг гурван жилд хувааж тавьдаг. Жил бүрийн үнэ тарифын өсөлтөөс хамаарч тарифын өөрчлөлт гарч байна. Ингэснээр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлууд саатах, тариф нь нэмэгдэх зэрэг олон асуудлууд тулгамдаж байна.
Шууд дамжуулалт:
