

Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Хохирлын хэмжээг хууль хүчний байгууллага тогтоохоор ажиллаж байгаа. Удахгүй тогтоогдох байх. Ерөнхий сайд болон Шадар сайдад бид бүхэн хүсэлт тавьсан. Ман АИХ-аас 3 тэрбум төгрөгийн төсөв гаргаж, зах бариулах, захын үйл ажиллагааг сэргээн босгоход зориулж гаргасан. Зах байсан газар нь улсын өмч учир төр хувийн хэвшлийн түншлэлээр шинэ зах барьж ашиглалтад оруулах арга хэмжээг авч ажиллаж байна.
ЗГ-т худалдаа эрхлэгч нарын зүгээс ч гэсэн хандсан. Эхний ээлжид хохирлын хэмжээг бодитоор тогтоох үүрэг өгсөн. Зах шинээр барихад Ерөнхий сайд дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг судалж байгаа гэх хариуг өгсөн. Харин түрээслэгч нар хохирлын хэмжээгээ үнэн зөвөөр мэдүүлэх шаардлагатай байгаа.
Тус захыг 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байсан. Ийм сэндвичээр гурван аймагт зах ЗГ-аас барьж өгч байсан боловч хоёр нь галд шатсан. Тухайн үедээ гал дэмждэг материалаар баригдсан.
Шууд дамжуулалт:
