Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.01.15 15:37
224
Н.Энхбат: Өмнөговь аймаг 500 тэрбум төгрөгийн бонд босгож, дулааны цахилгаан станц барина

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбатаас тодрууллаа.

Тэрээр, Өмнөговь аймаг өнгөрсөн онд 1 их наяд 200 тэрбум төгрөгийн төсөв улсад төвлөрүүлж байсан бол энэ жил 1 их наяд 111 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Гэхдээ ирэх жил улсын төсөвт төвлөрүүлэх дүн арай багасаж байгаа. Учир нь 500 тэрбум төгрөгийн бонд босгож дулааны цахилгаан станц баригдахаар болж, төвлөрүүлэх төсөв багассан. Анхны орон нутгийн бонд гаргах ажил хийгдэж байна. Монголбанк дээр журмын өөрчлөлт ороод ажлууд эхэлнэ. 

Гурван жилийн хугацаатай бонд босгох ЗГ-ын шийдвэр гарсан. Эхний жилд 150 тэрбум төгрөгийг босгох бол 2027 онд 300 тэрбум, 2028 онд үлдсэн 50 тэрбум төгрөгөө босгоод 50 мв-ын дулааны цахилгаан станцаа барина. 

Манай аймгийн дулааны цахилгаан станц 25 жил ашиглагдаад, одоо ашиглалтын хугацаа дууссан. Улсын төсөвт ачаа болохгүйгээр бонд босгоно. Орлогоо өөрөө төвлөрүүлдэг аймгуудад боломж байгаа. Тиймээс Орхон, Өмнөговь зэрэг орлогоо төвлөрүүлдэг аймгууд, дээрх асуудлыг хөөцөлдөж байна. Гэхдээ өмнө нь орон нутаг, аймгийн бонд гэж байгаагүй учир дүрэм, журамд өөрчлөлт орох, хөөцөлдөх ажил их байгаа. СЗХ, ЗГ, АИХ-ын шийдвэр нь гарчихсан. 

Шууд дамжуулалт: