Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
105
Нийслэлд -24 хэм байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:   

Нэгдүгээр сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 

2026 оны 01-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи Нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Температур: Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -22...-24 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -25...-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -27...-29 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -29 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.