

Өчигдөр буюу энэ сарын 15-нд сошиал орчинд харамсалтайгаар амь насаа алдсан Ш охины дуу хоолой бүхий бичлэг тарсан. Үүнтэй холбоотой ЦЕГ-аас "Уг ярианы бичлэг нь нотлох баримтаар авагдаагүй, худал мэдээлэл тул бичлэгийг ямар зорилгоор олон нийтэд түгээснийг тодруулахаар шалгалтын ажиллагаа явуулж байна" гэсэн юм.
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө 16 настай Ш-ийн амь насыг хохироосон гэх хэргийн шүүх хурлыг энэ сарын 22-ны өдрийн 10:00 цагт товложээ.
