Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
146
Хан-Уул дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарчээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 15-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна.

Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг нэгдүгээр 16-ны өдрийн 00:07 цагт “Hyundai Trago” загварын тээврийн хэрэгсэлд соруулж шилжүүлэн ачиж дууссан. Тээврийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ын ажилтнууд асгарсан түлшийг саармагжуулах, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.