

Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Бага боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг бие дааж оруулахаар болж байгаа. Хичээлийн тоог цөөлсөн. Дижитал судлал гэдэг хичээл орж ирж байгаа. Хиймэл оюун ухаан дэлгэрч, өөр цаг үе руу орж байна. Мөн нэмэлтээр англи хэлийг 3-р ангиас нь эхлэн үзэхээр тогтлоо.
Энэ хөтөлбөрийн дагуу сурах бичгүүдээ боловсруулах ажил эхлэх гэж байна.
МУБИС-д эрүүл мэндийн хичээл заах боловсон хүчнүүд бэлтгэгдэж байгаа. Эрүүл мэндийн хичээл ордог сургуулиудад эмч, багш нар нь судлагдахуунаа үзээд өөрсдөө заах шилжилтийг хийнэ.
Сурах бичиг шинээр бичих багийг томилно. Өнгөрсөн жил гарсан алдааг бүгдийг нь засаж, жендерийн мэдрэмжтэй зурагтай, цомхон чадварлаг багтайгаар сурах бичгээ хийнэ.
Энэ жил 74 тэрбум төгрөгийг тавиулсан. Сургуулиудыг цахим танхимтай болгоход онцгой анхаарч байгаа. Бүх сургууль цахим танхимтай болно. Мөн хөтөлбөрийн хүрээнд заавал унших ёстой ном гэж орж ирж байгаа.
Шууд дамжуулалт:
