

“Ерөнхий сайдаас асууя” Олон нийтийн шууд хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Иргэн: Анги дүүргэлтийн асуудал дээр ямар шийдэл бий вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар: Боловсролын салбарын багш нарын ачаалал харилцан адилгүй байгаа. Багш нарын цалинг үе шаттайгаар 2.8 саяд хүргэнэ. Ачааллыг бууруулахын тулд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ. Суралцахуйн хувьсгалыг хийнэ. Тайлан, тооцоо гаргах гэх мэт багшид ирдэг ачааллыг хиймэл оюун ухаан ашиглан бууруулна.
Боловсролын хүртээмжийг нэмэх зорилгоор 2030 он гэхэд 108 сургууль,95 цэцэрлэг барих шаардлагатай.
2026 онд 33 сургууль, 9 цэцэрлэг барих төсвийг шийдвэрлэсэн. 1.1 их наядын хөрөнгө оруулалтыг тавьсан.
Шууд дамжуулалтыг үзэх:
