

“Ерөнхий сайдаас асууя” Олон нийтийн шууд хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Шатыг дээрээс нь эхэлж шүүрддэг зарчмаар авлигал,баялгийн хулгайтай тэмцэх ажлууд үргэлжилж байна.
Нүүрсний 581 нууцалсан гэрээг ил болгосон. Маш олон ашиг сонирхлын зөрчилтэй байж болох гэрээг ил тод болгож, иргэдийн хяналтад аваачиж байна.
Гааль, татвар, Эрчим хүчний салбарт хяналт шалгалт хийж, албан тушаалаа урвуулан ашигласан өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож байна. Өнгөрсөн онд 328 холбогдогчтой 58 авлигалын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хөрөнгө хураахтай холбоотой, авлигалаас үүдэлтэй хөрөнгийг хурааж, улсын өмч болгох ажил үргэлжилж байна.
Шууд дамжуулалтыг үзэх:
