Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
91
МУГТ Б.Цэвээндаш: Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1600 километр замд гүйнэ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1600 километр замд гүйх гэж байна.

“Ice Marathon-2026” хэт холын гүйлтээ 2026 оны хоёрдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайгаас эхэлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр хэт холын гүйлтээрээ дамжуулж залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой гэв. 

Тэрээр өмнө нь 2012 оны тавдугаар сарын 19-нд өмнөд зам буюу Балбын талаас оргил дээр гарч байсан. Мөн хэт холын гүйлтийг санаачилж хэд хэдэн удаа гүйж байсан билээ. 

Хамгийн сүүлд гэхэд 2024 оны нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгэ, Алтанбулаг чиглэлд нийт 355 км зам туулж байв.

Энэ удаагийн гүйлтээр өдөр бүр бүтэн марафон буюу 42 км зам туулна гэж тооцож байгаа. Тиймээс 1600 км зам туулахын тулд 45 хоног зарцуулна гэв.

МУГТ Б.Цэвээндаш "Монгол гүйж байна" гэсэн хаягаа нээж өөрийн хэт холын гүйлтийн мэдээллээ хүргэнэ гэлээ. 

Шууд дамжуулалтыг үзэх: