Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэх үедээ бага насны хүүхдүүдийг гал түймрийн аюулаас авран хамгааллаа. Тодруулбал өнөөдрийн 10:17 цагт Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 7х7 метр хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг шуурхай унтрааж ажиллалаа.
Гал түймрийг унтраах үед өрөөнд 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд байсныг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангав.