Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг хөлдөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Осголт, хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.