Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
116
Видео: Дээл материал, хийцээсээ хамаараад 180-500 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна

Тун удахгүй Монгол түмний цагаан сарын баяр тохиох гэж буй. Энэ үеэр дээлийн эрэлт, нийлүүлэлт, борлуулалт нэмэгддэг. Гэвч энэ жилийн хувьд дээлийн эрэлт болоод иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа талаар Нарантуул захын худалдаа эрхлэгч нар ярьж байлаа. Харин дээлийн үнэ 180 мянгаас 500 мянган төгрөгийн хооронд байна.

Худалдаа эрхлэгч: Өмнөх жилүүдийнхээс худалдан авалт тааруу байна. Гэхдээ баяр дөхөхөөр иргэдийн худалдан авалт нэмэгдэх байх. А хормойтой дээл 280 мянган төгрөг гэж байгаа бол энгийн загвартай дээл 180 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Сонголт арвин байгаа.

Дэлгүүрүүдийг бодвол Нарантуул хамаагүй хямдхан байдаг. Мөн түрээс хямд байдаг учраас бид бараагаа хямд зардаг.

Худалдаа эрхлэгч: Өмнөх жилийнхээс үнэ нэмэгдээгүй адилхан байгаа. Манай дээлүүд 150-350 мянган төгрөгийн хооронд зарагддаг. Гэхдээ энэ жил иргэдийн худалдан авалт муу байна. Урдаас ирж байгаа торго, дээлийн дагалдах хэрэгслийн материалын үнэ ханш нэмэгдсэн. Гэхдээ бид үнээ нэмэхгүй өнгөрсөн жилийн үнээрээ зарж байгаа. Ер нь л худалдаа наймаа их муу байна. Сошиалаар, онлайн бараа зардаг хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Хүйтэнд яг өөрсдөө ирээд үзээд авах хүн ч ховордсон. Гэхдээ худалдан авагч нар буруу өгч болохгүй.

Худалдаа эрхлэгч: Жил ирэх тусам л иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Баяр дөхөөд ирэхээр арай гайгүй болох байх. Одоогоор иргэдийн худалдан авалт сайжрах болоогүй байна. Энгийн дан дээл 180-аас хийц материалаасаа хамаараад 500 мянган төгрөгийн хооронд байгаа. 

Видео: