Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
111
Өчигдөр ОБЕГ-т машин шатаж байна гэх гурван дуудлага бүртгэгджээ

Өчигдөр ОБЕГ-т машин шатаж байна гэх гурван дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, 

-Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар багийн гараашд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:07 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 5х4 метрийн хэмжээтэй гарааш дотор иргэн Л-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

-Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Toyota Prius-30” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.