

Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр "Битүүний өдрийг тодорхой зохицуулах хууль гарах гэж байна. Битүүний өдөр ажлаа хийх хэцүү, гэртээ харьж гэрээ цэвэрлэх, тавгаа бэлдэх, бэлгээ бэлдэх хэцүү олон ажил давхцдаг. Битүүний өдөр ажиллахгүй байх, амралтын өдөр болгож, илүү урт хугацаанд амрах нь орон нутагт байгаа аав ээжтэйгээ золгох, эртний түүхтэй уламжлалыг ёс төртэй хийх, хүүхэд багачууддаа түүх соёлоороо бахархдаг байх өвийг өвлүүлж үлдээх зорилгоор ийм шийдвэр гаргалаа. Ингэснээр битүүний өдөр амарч, хоёрдугаар сарын 28-нд нөхөж ажиллана" гэлээ.
