m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.01.21 11:54
176
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ТЭЦ4-тэй холбоотой асуудалд тайлбар өглөө. Тэрээр " 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.  Ингээд 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ.  

Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна.   Төвийн эрчим хүчний нөөцгүй ажиллаж байгаа зургаан станц ажиллаж байна. Бид хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байна. ДЦС барихад дор хаяж 36 сар хэрэгтэй. Улаанбаатар хотын дулааны асуудлыг бүрэн шийдэхийн тулд ТЭЦ-5 ашиглалтад оруулах шаардлагатай. Би 2022.8.30-нд Эрчим хүчний сайдаар томилогдоод ямар ч байсан системийн тэг зогсолт хийхгүй өнөөдөртэй золгосон. Тогоо таслахгүй байхыг хичээнэ. Бүх станц нөөцгүй тоноглол дээр ажиллаж байгаагаас таслахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ 2027 он гэхэд эрчим хүчний систем дутагдлаас гарна. 

Миний өмнөх сайд Н.Тавинбэх байсан. Би Н.Тавинбэхээс ажлаа авсан. Намайг томилогдох үед манай яамны нарийн бичгийн даргаар ажилласан. Шалгагдаж байгаа хүний талаар би юм ярихгүй. Би ЭХ болон ЭБШХ-аар хөндлөнгөөс ямар нэг юм хэлэхгүй. Хамтарч ажиллаж байсны хувьд иймэрхүү зүйл хийхгүй болов уу гэж боддог. Гэхдээ үүнийг хуулийнхан шалгаад хууль зөрчсөн байвал олон нийтэд мэдээлэх байх гэж бодож байна. 

300 мегаватт цахилгаан станц барихын тулд 598 сая ам.доллар хэрэгтэй гэж бодохоор хоёр их наяд төгрөг шаардлагатай. Ийм эх үүсвэр төрд байхгүй. Иймээс хувийн хэвшлийхнийг эрчим хүчний салбарт оруулах талаарх ажил багагүй үр дүн гарч байна. Ажлаа авснаас хойшхи дөрвөн жилийн хугацаанд 560 мегаватт эрчим хүч нийлүүлж байна. 100 жилийн хугацаатай эрчим хүчний салбарт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 50 хувиар чадлын эх үүсвэр нэмлээ. Гэсэн хэдий ч өвөлдөө хэрэглээ 12 хувиар өсч байгаагаас бид хэрэглээг дийлэхгүй байна. 

2024 оноос хойш 560 мегаваттай тэнцэх хэмжээний эрчим хүч нийлүүлсэн байна. 2027 он гэхэд дахин 660 мегаватт эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орно.