

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны намрын чуулганаар 17 удаа хуралдаж, нэг удаа хамтарсан хуралдаан хийж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 31 асуудал хэлэлцжээ. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн 10 хуулийн төсөл байна. Тухайлбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай өөрчлөлтийг оруулах, Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид мөн холбогдох өөрчлөлттүүдийг оруулах шаардлагатай. Хаврын чуулганаар 30 гаруй хууль хэлэлцэгдэх төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэхчилэн томоохон хуулийн төслүүд хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр байна" гэлээ.
