ГБХНХ-ын дэд сайд Б.Солонго болон яамны Гэр бүлийн бодлогын газрын албан хаагчид, агентлаг, түүний харьяа газар, дүүргийн дарга нарын уулзалт боллоо.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, харьяа газар, хэлтсүүдийн зүгээс дараах асуудлуудад шийдэл гаргаж, бодлогоор дэмжихийг хүсэв. Үүнд:
- Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн арга зүйн сургалтыг танхимаар зохион байгуулдаг байх;
- Албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад анхаарах;
- Салбарын хүний нөөцийн бодлогод анхаарах;
- Салбар хоорондын уялдааг хангахад шаардлагатай бодлогын дэмжлэгийг үзүүлэх;
- Засаг дарга нарын хүүхэд хамгааллын хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, хариуцлагажуулахад дэмжлэг үзүүлэх;
- Хүүхэд, гэр бүлийн салбарын төсөв, санхүүжилтийн асуудалд агентлагийн саналыг үндэслэж, уялдаатай ажиллах;
- Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж батлагдах журмуудын төслийг батлах ажлыг шуурхайлах;
- Оюуны болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрсэн хүний асуудалд бодлогын шийдэл гаргах;
- Зуслангийн хөгжлийг бодлогоор дэмжихэд дэмжлэг үзүүлэх;
- Албан байгууллага бүр “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангаж, бодлогоор дэмжих;
- Аж ахуйн нэгжүүд орлогынхоо нэг хувийг хүүхдийн төлөөх үйлсэд зориулан зарцуулах хуулийн зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтаж байна.
Дээрх саналуудтай дэд сайд Б.Солонго танилцаж, хууль, эрх зүйн орчинд тулгамдаж буй ажил удаашруулсан асуудлуудыг шуурхай цэгцэлж ажиллахаа хэллээ. Мөн орон нутаг, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн газар, хэлтсүүдэд тодорхой хэмжээнд хүрч ажиллахаар болов.