

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Өнөөдөр тог тасрах жагсаалтад орсон байсан. Тэгэхээр өнөөдөр орой тасрах байх. Бид эрэмбэ, чухлын дарааллаа буруу хийгээд байна. 45 жил болж байгаа дулааны цахилгаан 4-р станцад нэг ч удаа шинэчлэл хийгдээгүй гээд инженер нь зовлонгоо ярьж байсан. Гоё ажлууд дээр нь сайдууд нь очоод тууз хайчилчихдаг. Бодит ажил дээр нь хэдэн инженерүүд нь л өдөр шөнөгүй ажилладаг. Ийм муухай ялгавартай байдал байгаад байна.
Энэ салбарт маш олон жил сайд хийсэн хүн өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэх гэж ямар нэгэн ажил хийгээгүй юм бэ гэдэг нь асуудал. Хамгийн гоё сайхан байснаа л магтаж, гайхаад байдаг хүмүүс. Гэтэл Улаанбаатар хотыг цахилгаан дулаанаар хангадаг станц нь ийм байдалтай байна.
Цахилгаан станцын шинэчлэл хийхэд 75-90 сая доллар болно гэж инженер нь ярьж байсан. Энэ нь 300 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл бид 54 тэрбум төгрөгөөр бордюр сольж байна. Дүүжин тээвэр байна. Ямар нэгэн осол, аваар боллоо гэхэд зорчигчийг аврах шат нь ч байхгүй гэж онцгой байдлын газрын дарга нь хэлж байсан.
Энэ мэт эрэмбэ бид буруу хийгээд байна. Харамсалтай нь бид мөнгөө буруу зарцуулж байна. Буруу төлөвлөж байна.
Эрчим хүчний реформын хороо гэж байгуулсан. 10 тэрбум төгрөг төсөвт суугаад төсвийн тодотголоор хасах гэтэл аль хэдийн 8 тэрбум төгрөгийг нь хэрэглэчихсэн байсан. Тэгээд тус хороо татан буугдсан.
Тэр хороо юу хийсэн бэ гэхээр, 2024 оны 11-р сард цахилгааны үнэ л нэмсэн. Үнэ нэмэгдсэнээс хойших мөнгөн зөрүү нь 560 орчим тэрбум төгрөг илүү цугласан. Гэтэл тэр мөнгөөр өнөөдрийг хүртэл шинэчлэл хийгдээгүй.
Шууд дамжуулалт:
