

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил, хууль бус эргэлтийг хязгаарлах, хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Төмөрбат: НҮБ-ын хар тамхитай тэмцэх албанаас 2025 онд дэлхийд ойролцоогоор 500 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж, 1200 тн мансууруулах бодис хурааж авсан байна. Харин АНУ-д 100 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж онц байдал зарлажээ.
Монгол Улсад орж ирж байгаа мансууруулах бодисын 50 хувийг шуудан хэлбэрээр оруулж ирсэн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь хил гааль, олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг харуулж байна.
Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна. Үүний 63.6 хувь нь тээвэрлэсэн, 22.7 хувь нь улсын хилээр нэвтрүүлсэн байна.
Сүүлийн 9 жилийн статистикийн гаргасан. Нийт 2422 холбогдогчтой 2100 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ нь нийт гэмт хэргийн 0.63 хувийг эзэлж байна. Нийслэлд 1749 гэмт хэрэг, орон нутагт 361 хэрэг бүртгэгдсэн.

510,579 иргэний нэг удаагийн хэрэглээ бүхий хууль бус эргэлтийг таслан зогсоон.
Шууд дамжуулалт:
