m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн өмнө
124
С.Наранцогт: Инфляци нам дор биш байна. Иймээс бодлогын хүүг яаран буулгахгүй

Давосын эдийн засгийн чуулганд оролцож буй Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр "2026 онд ойлгомжгүй байдлууд нэлээд байна. Тиймээс төвбанкууд хөрөнгө оруулагч нар болгоомжтой хандаж байна. Бодлогын хүүгээ ч яаран буулгах төлөвгүй байна. Монголд санхүүгийн салбар эрсдэл даах чадвартай байлгахын тулд өнгөрсөн долоо хоногт авч хэрэгжүүлсэн заавал байлгах нөөцийн өөрчлөлт зөв байж гэж харж байна. Инфляци нам дор биш байна. Иймээс бодлогын хүүг яаран буулгахгүй гэж ажиглагдаж байна. Бид тодорхой нэр бүхий банкны төлөөлөлтэй уулзсан. Банк орж ирэх хөрөнгө оруулалтын нөхцөл, хууль эрх зүйг сайжруулах зүйл байгаа нь ярилцах явцад тодорхой байна. Санхүүгийн салбар тогтвортой, инфляци нам дор түвшинд, ханш тогтвортой байх нь өөрөө хөрөнгө оруулалт татах суурь болдог" гэлээ.