

Бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 настай охины хэргийн шүүх хурал хаалттайгаар үргэлжилж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн гадаа шударга ёсыг шаардсан иргэд цуглаж байна.
Иргэд "Шүүх үнэн, зөвөөр шийдэж өгөөсэй. Цаазын ялыг сэргээгээсэй. Баячуудын хүүхдүүдэд ялгавартай ханддаггүй байгаасай. Шүүх хурлаа нээлттэй явуулаасай" хэмээн хүсч байв.

Амь хохирогч охины нагац ах "Бүхэл бүтэн хүнийг алж байхад ямар ч үйлдэл хийгээгүй хүн өөрийгөө хохирогч гэж байгаад эргэлзэж байна. Шүүх үнэн зөв шийдээсэй гээд хүлээгээд л сууж байна. Бурхан болохынхоо өмнөх өдөр дүүгийнхээ үсний найранд ирж, бэлтгэл базаана гэж хэлээд гарсан тэгээд л ирээгүй. Хэргийн процессыг сайн мэдэхгүй байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
