m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
172
О.Наранбаатар:  Гадна агаарын хэм буурч, хэрэглээ багасвал  хязгаарлалт буурна

ТДА-ын Ахлах инженер О.Наранбаатараас үүссэн нөхцөл байдалтай холбоотой тодруулга авлаа. Тэрээр "Бөөрөлжүүт дээр бага зэрэг доголдол үүссэн. Нүүрсний чанарын хувьд чийгтэй, хөлдсөнөөс бүрэн ачаалал авч чадахгүй, нэгдсэн сүлжэнэд 100 мегаватт эрчим хүч хязгаарлаж байна. Үүнийг батлагдсан хязгаарлалтын дагуу урьдчилж мэдэгдсэнээр тасалж байна. Бөөрөлжүүт 300 мегаваттаар ажиллах ёстой ч одоо 200 мегаваттын ачаалал авч байна.  Иймээс хэрэглэгчдэд урьдчилж хэлсний дагуу нэг, нэг цагаар хязгаарлаж байна.  Эрчим хүчний хязгаарлалт олон хүчин зүйлээс хамаарч байна.  Нэгдүгээрт гадаах агаарын хэм хүйтэн байгаатай холбоотой эрчим хүчний хэрэглээ  их өндөр байна. Мөн Бөөрөлжүүт хэвийн чадлаар ажиллахгүй доголдсонтой холбоотой хязгаарлалт хийгдэж байна.

Гадна агаарын хэм буурч, хэрэглээ багасвал  хязгаарлалт буурна.  ТЭЦ-4 -ийн гэмтлийг засч одоо хэвийн горимоор ажиллаж байна.  

Манай хүмүүс Бөөрөлжүүт дээр одоо ч ажиллаж байгаа. Өчидрийг бодвол өнөөдөр нөхцөл байдал тогтворжоод байна. Дулааны хувьд айлуудын дулаан ялтсан халаалттай байгаа. Эрчим хүч хязгаарлахтай холбоотой насос хязгаарлалтад орж, бага зэрэг доголдож байна. Нэг нэг цагаар хязгаарлаад буцааж сэргээж байгаа.  Өнөөдөр үдээс өмнө орон нутагт, үдээс хойш хотод тогны хязгаарлалт хийсэн. Орой орон нутаг, хөдөө аль алинд нь хийнэ. Хэрэглээний хувьд  дийлэнхийг буюу 60-70 хувийн хэрэглээг Улаанбаатар авдаг. Одоогоор бид ОХУ-аас тогтсон горимын дагуу дээд хэмжээндээ эрчим хүч авч байна. Яг одоогийн байдлаар 270 мегаватт эрчим хүч импортолж аваад байна.  4-р цахилгаан станц 670 мегаваттын горимтой. Одоо горимын дагуу 675 мегаватт аваад ажиллаж байна" гэлээ.