

-Өнөөдөр болох үйл явдал-
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.
10:00 цагт: Монголын спортын наадмын бүжгийн спорт “Ug palace”-д болно.
12:00 цагт: Дүнжингаравын уулзвар болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
17:00 цагт: “Аддамсын гэр бүл” дэлхийн алдарт мюзикл жүжгийг Улсын Хүүхэд залуучуудын театрт толилуулна.
-Монголын үндэсний спортын VIII наадам Цонжинболдогт болно.
-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
Эх сурвалж: Монцамэ
