

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Иргэн Н.Сарантуяа "Аймшигт дэлбэрэлт болоод хоёр жилийн нүүрийг үзлээ. Монгол улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл монгол улсын иргэд үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй байна. 2024 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө болсон ослоор миний хүү амиа алдсан. Энэ хугацаанд монголын төр биднээс уучлалт гуйсангүй. Уулзсан ч үгүй. Хэдэн саваагүй хүмүүс амиа алдсан юм шиг таг дуугүй л байна. Тийм учраас бид төрийн гурван өндөрлөгт хандаж шаардлага хүргүүлнэ. Шаардлагын хариуг нэгдүгээр сарын 30-ний дотор өгөхийг шаардаж байна. Өнөөдөр орой 18:00 цагт амиа алдсан гэр бүлийнхэндээ зориулж зул өргөнө"
Иргэн С.Батчимэг "Нэг сарын турш нөхрөө сахисны эцэст битүүний өдөр ханиа алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн тэргүүн болон бусад албаны хүмүүстэй уулзах албан бичиг өгсөн хэдий ч хэн нь ч биднийг авч уулзаагүй. Хэвлэлийн хурлын дараа ахин уулзах хүсэлтээ өгнө. Хуулийн байгууллага нь шалгаад бидний хохирлыг барагдуулах байх гэж өнгөрсөн хоёр жил хүлээлээ.
Галд өртсөн 207-р байрыг нурааж нийслэлээс төсөв гаргаж шинэ байр барьж өгөхөөр болсон гэсэн. Гэтэл амь хохирсон иргэдийг тоолгүй орхиж байгаад харамсаж байна. Хэрэв манай улсын зам стандарт хангасан байсан бол миний нөхөр осол гарсан машиныг тойроод гарах байсан. Даана ч тэгэх боломжгүй учраас галд түлэгдэж, амь насаа алдсан. Нэг жилийн хугцацаанд сэтгэл санаа маш хүнд байсан. Гэтэл осолд өртөөд шатсан машины татвараа төл эсвэл машины номероо хураалга гэсэн. Галд өртсөн унахгүй байгаа машины татварыг 2024, 2025 онуудад төлж байна"

Шууд дамжуулалтыг үзэх:
