Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
190
Эрчим хүчний тасалдлаас үүдэж "Монгол ванн" ХХК 5-6 сая төгрөгийн засварыг хийгээд байна

Сүүлийн өдрүүдэд эрчим хүчний хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байгаа. Эрчим хүч хязгаарлаад буцаж ирэх үед ААН-үүдийн тоног төхөөрөмжүүд шатах, дулааны хэм буурах, дулааны шугам хөлдөх, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Үүний нэг жишээ нь "Монгол ванн" ХХК-ийн үйлдвэрийн байр юм.

"Монгол ванн" ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын байр болон байгалийн ванн цахилгаанаар халдаг. Тог гэнэт тасраад ирэх үед гэрэл болон тенүүд шатсан. Мөн дулааны шугам хөлджээ.

Ажилчид "Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, тасралтгүй үйл ажиллагаагаа хангахын тулд дор бүр нь өөрсдийн хөрөнгөөр гарсан гэмтлийг засварлаад явж байгаа. Одоогоор 5-6 сая төгрөгийг зарцуулаад байна. Цаашид 7-8 сая төгрөг гарах төлөвтэй байгаа. Гадаадаас авч ирсэн ажилчдын байр нь хүйтэн учраас нөхцөл байдал хүнд байна. Тиймээс  гадаад ажилчдын өрөөг хамгийн түрүүнд засварлах, ажлын байрны халаалтаа нэмэхэд анхаарч байна" гэлээ. 

Шууд дамжуулалтыг үзэх: