m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2026.01.26 11:06
150
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын сууриг төлөөлөгч Чинюнь Дяотай уулзлаа
Дундговь аймагт зохион болж буй “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөний үеэр Дундговь аймгийн Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орон тооны бус зөвлөх О.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Чинюнь Дяо, төслийн менежер Т.Эрдэнэжаргал нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар мал аж ахуйн хүрээнд Олон улсын арга хэмжээ зохион байгуулах тул уг цахим уулзалтад өөрсдийн онцлог, асуудлаа хуваалцах боломжтойг дурдлаа. Цаашид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ойн жилийн хүрээнд нээсэн платформд өөрсдийн онцлог болон асуудлаа хүргэхээс гадна залуу малчдын өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулсан бичлэг хийх, малчдыг сургалтаар хангах зэрэг асуудлаар санал солилцов.
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь бодлого, стратегийн төлөвлөлт гаргаж дэмжлэг үзүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, ой, газар тариалан, загасны үйлдвэрлэлийн хэмжээг сайжруулах, байгалийн гамшгийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, халдварт өвчин гарсан үед яаралтай тусламж үзүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.